Үндсэн хэсэг рүү
Дэлхийн цирк Монголд

Эрх зүйн мэдээлэл

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү нөхцөл нь wcm.mn цахим хуудсаар «Дэлхийн цирк Монголд» тоглолтын тасалбар худалдан авахад үйлчилнэ. Тасалбар худалдан авснаар Та энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Шинэчилсэн огноо·2026 оны 8 сарын 18

1. Бид хэн бэ

Тоглолтыг «Дабл Стэйж» ХХК (регистрийн дугаар «регистрийн дугаар») зохион байгуулж, тасалбарыг өөрөө худалдаалдаг. Хаяг: Усны гудамж, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14251. Утас: 9898 5959. Имэйл: info@wcm.mn.

2. Гэрээ хэрхэн байгуулагдах

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.1-д заасны дагуу гэрээг цахим хэлбэрээр байгуулж болно. Та суудлаа сонгож, төлбөрөө төлж, баталгаажуулалт хүлээн авсан үед бидний хооронд гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

Төлбөр хийгдэх хүртэл суудлыг түр хугацаанд захиалгад барина. Хугацаа дуусмагц суудал дахин чөлөөлөгдөнө.

3. Үнэ, төлбөр

Бүх үнэ Монгол төгрөгөөр илэрхийлэгдэнэ. Суудлын байршлаас хамаарч үнэ ялгаатай бөгөөд сонгох үедээ Та эцсийн дүнг харах болно.

Төлбөрийг картаар болон банкны аппликейшнээр төлнө. Картын дугаарыг бид хадгалдаггүй. Төлбөрийг тусгай зөвшөөрөлтэй төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч дамжуулан боловсруулна.

Худалдан авалт бүрт и-баримт олгогдоно.

4. Тасалбар

Тасалбар бүр QR кодтой бөгөөд нэг удаа нэвтрэхэд зориулагдана. Уг кодыг бусдад дамжуулах, олон нийтэд нийтлэхээс зайлсхийнэ үү. Хамгийн түрүүнд уншуулсан код хүчинтэй байна.

Тасалбарыг дахин худалдах, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

5. Танхимд нэвтрэх

Тоглолт эхлэхээс «30» минутын өмнө ирэхийг зөвлөж байна. Хоцорсон үзэгчийг аюулгүй байдлын үүднээс завсарлагаанаар суулгана.

«Насны хязгаарлалт, хүүхдийн тасалбарын нөхцөлийг энд бичнэ.»

6. Буцаалт, солилт

Тоглолт цуцлагдсан тохиолдолд тасалбарын үнийг бүрэн буцаана. Тоглолтын цаг өөрчлөгдсөн бол Та шинэ цагийг сонгох, эсхүл үнийг бүрэн буцаан авах эрхтэй.

«Үзэгчийн санаачилгаар буцаах нөхцөлийг энд тодорхой бичнэ. Жишээ нь: тоглолт эхлэхээс 48 цагийн өмнө хүртэл буцаана.»

Буцаалтыг төлбөр хийсэн аргаар нь буцаана.

7. Хөтөлбөрийн өөрчлөлт

Уран бүтээлчид, үзүүлбэрийн дараалал өөрчлөгдөж болно. Ийм өөрчлөлт нь тасалбарыг буцаах үндэслэл болохгүй. Харин тоглолт бүхэлдээ цуцлагдсан, эсхүл цаг нь өөрчлөгдсөн тохиолдолд 6 дугаар зүйл үйлчилнэ.

8. Танхимын журам

Бусад үзэгчийн аюулгүй байдал, тав тухыг алдагдуулсан этгээдийг танхимаас гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тасалбарын үнийг буцаахгүй.

Мэргэжлийн зураг авалт, дүрс бичлэгийг урьдчилан зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.

9. Хариуцлага

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2-т заасны дагуу хуулиар олгосон эрхийг хязгаарласан аливаа нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэхүү нөхцөлийн аль ч заалт Таны хуулиар хамгаалагдсан эрхийг үгүйсгэхгүй.

10. Гомдол

Гомдлоо info@wcm.mn хаягаар, эсхүл 9898 5959 утсаар ирүүлнэ үү. Бид ажлын «3» өдөрт багтаан хариу өгөх болно. Хэрэв шийдэлд сэтгэл ханамжгүй байвал Та хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллагад, эсхүл шүүхэд хандах эрхтэй.

11. Хамаарах хууль

Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Маргааныг эв зүйгээр шийдэхийг эрмэлзэх бөгөөд эс бөгөөс Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.